Санхүүгийн зөвлөгөө

313425684_6217210324974855_5951032907878668067_n221408137.jpg
Мэдээлэл
  • 11/2/2022

Дэлхийн нийт хүн амын 1 хувь нь бусад 99 хувиасаа илүү их хөрөнгөтэй. Тэд бусдаас юугаараа ялгаатай болоод энэ их хөрөнгийг өөрсдийн болгож чадсан юм бол. Мэдээж олон шалтгаан байгаа ч гэлээ магадгүй хамгийн их нөлөөтэй байдаг нэгэн хүчин зүйлийн талаар энэ удаагийн зөвлөгөөнд тусгалаа.

Санхүүгийн хувьд амжилтад хүрэхэд саад болж байдаг хамгийн нөлөө бүхий хүчин зүйл бол санхүүгийн айдас юм. Өөрөөр хэлбэл санхүүгийн хувьд амжилтад хүрсэн хүмүүс бусдыг бодвол айдсаа давж чадсан байдаг.

Эрсдэлээс айх айдас: АНУ-г үндэслэгчдийн нэг Бенжамин Франклины хэлснээр мөнгө л мөнгийг олдог гэдэгчлэн амжилтад хүрсэн хүмүүс их мөнгө олохын тулд бага мөнгөө эрсдэлд оруулахаас айгаагүй. Тэд эрсдэлийг хүлээн зөвшөөрсөн.

Золиос гаргахаас айх айдас: Амжилтад хүрсэн хүмүүс амьдралынхаа туршид бусад олон зүйлсийг золиосолж тухайн амжилтад хүрсэн байдаг. Бусад олон зүйлд зарцуулж болох байсан цаг хугацаагаа санхүүгийн боловсролд зарцуулсан.

Шинэ зүйл туршихаас айх айдас: Санхүүгийн хувьд амжилтад хүрэхийн тулд олон шинэ зүйлийг турших хэрэгтэй болно. Учир нь та нэг хивэндээ байгаад л байвал таны дансны үлдэгдэл ч нэг хивэндээ л байх болно.